Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.


Хоёрдугаар сарын 28-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 10-15 градус, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 2-7 градус хүйтэн байна.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр өдөртөө 7-12 градус, бусад нутгаар өдөртөө 2-7 градус хүйтэн байна.    

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.