Байгальд орхисон хадаг зэрэг шашны эд зүйлсийг цэвэрлэж, устгахаар болжээ.

Тодруулбал, Нийслэлийн Байгаль орчны газраас олон нийтийн байгууллагуудтай хамтран ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байрлуулж орхисон шашны эд  хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг 2019 оны 10 дугаар сарын 19-ний  өдөр зохион байгуулах аж

Иймд шаардлагатай эд, хэрэгслээ авахыг урьдчилан анхааруулж байна.


Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар