БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90 хувьтай хийгдэж, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. 

Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг өнгөрсөн 04 дүгээр сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байна. Харин энэ сарын 11-ны өдрөөс Авто замын өнгөн хучилтын ажлыг эхлүүлж, гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хааж буй юм. 

Тус ажил 5 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Уулын зам Хийморь хотхоноос баруун чиглэлд Яармагийн гүүр хүртэлх замыг түр хугацаагаар хаасан тул Чингисийн өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.