Өөрт төгс тохирох хүнийг хайхаа боль

Г.Сайнзаяа
05 сарын 13, 2019

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар залуусын гэрлэлтийн тоо буурсан үзүүлэлт гарчээ. Үүний нэг шалтгаан нь залуус өөртөө яв цав тохирох нэгнийг хайгаад байдагтай холбоотойг судалгаагаар тогтоожээ. Саяхан АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхмийн профессор Скот Бритвэйт “Таны хэнтэй гэрлэхийг хэн шийддэг вэ” хэмээх сургалт зохион байгууллаа. 

Тэрбээр “Аз жаргалтай гэрлэлт гэдэг эхнэр нь нөхрийнхөө, нөхөр нь эхнэрийнхээ өмнө хүлээх үүргээ биелүүлснээр ирдэг. Хосууд хамтдаа хичээж ажилласнаар аз жаргалттай, амжилттай гэрлэлтийг бий болгодог. Гэрлэлт нь насан туршийнх учир хэнтэй гэрлэх вэ гэдэг нь мэдээж чухал сонголт. Гэвч зөвхөн нэг нэгэндээ л төгс тохирох хүмүүс гэж байдаггүй. Энэ бол буруу ойлголт. Хэрвээ өөр өөрийн үүргийг сайн биелүүлж чадвал та хэнтэй ч гэрлэсэн аз жаргалтай, амжилттай гэр бүлийг бүтээж чадна” гэжээ. 

Өөрөөр хэлбэл яг тохирох нэгнийг хайхаа боль гэсэн үг аж. Мөн Франклин институтыг үндэслэгч  Линн Ж.Роббинсын “Хайр бол сонголт” хэмээх шинэ ном саяхан худалдаанд гарсан байна. Энэхүү номын гол утга санаа нь “Үйлдэл нь үгнээс илүү. Би чамд хайртай гэж хэлдэгтэйгээ үйлдэл нь ч адил байх ёстой. Үнэн хайр нь мэдрэмжээс илүү зүйл бөгөөд энэ нь амлалт, хүндлэл, үүрэг хариуцлага юм. Урт удаан хугацааны дадлага туршлага, тоо томшгүй олон сайн сонголт нь төгс хайрыг бүтээдэг” хэмээх санаа гэнэ.

Холбоотой сэдвүүд

зөвлөгөө хос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.