Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
02 сарын 05, 2025
Өвөл, хаврын хурдан морины уралдаан сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх насны хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байх Засгийн газрын шийдвэр гарч, албажжээ.
Тодруулбал, Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоолын 2 дахь заалтад:
“Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай” гэсэн байна.
Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоол бүрэн эхээр нь танилцах бол ЭНД дарна уу.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.