Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газартай байгуулах оюутан суралцуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр "Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын тэтгэлгээр Өвөр Монголын их, дээд сургуулиудад манай орны 150 оюутан, залууст суралцах боломжийг олгож буй нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжин, хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл" гэв.

Монголын талыг төлөөлж, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, ӨМӨЗО-ыг төлөөлж, тус орны Ардын Засгийн газрын Боловсролын танхимын дарга Хоу Юань нар хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.