ӨвөрМонголын өөртөө засах орны Цагдаагийн ерөнхий газрын удирдах түвшний хоёр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдсоны дараа тэдэнтэй хамт ажилладаг байсан, тус орны Цагдаагийн ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Хөх хотын Цагдаагийн газрын дарга Ли Зибин өнгөрсөн пүрэв гарагт амиа хорлосон байна.

Түүний үхлийн цаад шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа хэдий ч түүнийг сэтгэлийн гүн хямралд орсон байсан гэж хэвлэлийнхэн мэдээлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ нь дээрх авлигын хэрэгтэй холбоотой байж болзошгүй юм гэнэ.

Тухайлбал, Хятадын Засгийн газрын зүгээс Өвөр Монголын төрийн албан хаагчдыг, тэр дундаа хууль сахиулах салбарын албан тушаалтнуудтай ширүүн тэмцэж, шалгаж байгаа юм байна.

Дээрх үйл явдал болохоос хэдэн хоногийн өмнө Ли гэгчийн хамт, Цагдаагийн ерөнхий газрын орлогчоор ажиллаж байсан Ду Баожун, Мэнг Жианвэй нарыг авлигын хэргээр баривчилжээ.

Өвөр Монголын өөртөө засах орны хууль сахиулах байгууллагууд авлигын асуудалд нэлээд  автсан байдаг гэж үздэш. Үүнтэй холбоотойгоор хууль сахиулах байгууллагын удирдлагууд шалгагдсан тохиолдлууд ч олон байдаг байна.



Эх сурвалж: https://www.iaac.mn