"Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн" үзэсгэлэн нээлтээ хийлээ

Peak.mn
02 сарын 11, 2025

Монголын соёл иргэншлийн өв соёлыг сурталчлан таниулсан "ӨВ ТЭЭСЭН ҮНЭ ЦЭН - САР ШИНИЙН ҮНЭТ БЭЛЭГ" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг  "Үндэсний түүхийн музей", "Дуут Урлан", "Монголын Шатрын Холбоо" хамтран зохион байгуулж буй.

Энэ сарын 15 хүртэл буюу ердөө дөрөвхөн хоног үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд  “Дуут урлан” ХХК-ийн урчуудын бүтээлүүд дэлгэгдэж буйгаараа онцлог юм.  

Нүүдэлчин түмний уламжлалт соёл Монгол шатрын гайхамшгийг ирээдүй цагт өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлж буй Д.Баярхуяг эрхлэгчтэй "ДУУТ УРЛАН" компани нь 1992 оноос хойш өдийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй.

Тус хамт олон эцэг, өвгөдийнхөө түүх соёлыг залгамжилж, үргэлжлүүлж, үлдээхийг зорин ажиллаж иржээ.

Уран дархны ур хийц үндсэн 5 элементтэй аж. Тухайлбал,

  • Хөөмөл
  • Утсан сүлжмэл
  • Ган сийлбэр
  • Уран цутгуур
  • Чулуу, мод, эсгий зэрэг бусад зүйлстэй хослуулан урлах аргууд байдаг.

Өдгөө дээр хийц дээр инноваци, технологи шингээн урлаж байгаа аж.

Үзэсгэлэнд идээ ууцны цар, уламжлалт эдлэл сав суулга, Мөнгөн завьяа, Даш бумба, дөрвөн хүчтэн урласан эх төлийн загвартай мөнгөн халбага сэрээ, эхнэр хүний иж бүрэн толгойн чимэг зэрэг олон ур хийцтэй бүтээлүүдийг дэлгэсэн байв.

Энд тавьсан нүд хужирлам бүтээлийн нэг нь мөнгөөр урласан "Цагаан өвгөн Цэрэндүг". Монголчуудын мэдэхээр цагаан өвгөн юм. 

Цэрэндүг гэдэг нь 6 урт настан гэсэн утгатай төвөд үг аж. Мөнх сүндэрлэх уул, мөнхөд урсах рашаан, мөнх наслах хүмүүн, мөнх наст гөрөөс, мөнх наст зэрэг 6 зүйлийг бэлгэддэг байна.

Иймээс Цэрэндүгийг залсан айл, газарт урт нас, аз жаргал, энх амгалан оршдог гэж үздэг байна.

Үзэсгэлэнг олон нийтэд хүргэж, зохион байгуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, Монголын шатрын холбоо, Эртний шатар судлалын хүрээлэнгийн хамт олон хамтран ажилласан байна.  

Үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй байх аж.

Холбоотой сэдвүүд

музей үзвэр үзэсгэлэн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.