ВЛАДИВОСТОК. /TASS/. Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын жүдо бөхийн төрөлд гаргасан ололт амжилтыг дурдаж, түүний спортлог бие бялдартайг цохон тэмдэглэжээ.    

Нэгдсэн хуралдааныг хөтлөн явуулсан сэтгүүлч Сергей Брилев Х.Баттулгыг индэр дээр гарч үг хэлнэ үү хэмээн урих үед “Түүнийг хараач. Одоо ч Самбо бөхийн дэлхийн аварга шиг харагдаж байна” хэмээн В.Путин хэлсэн гэнэ. 

“Ерөнхийлөгч Баттулга жүдо, самбогоор  хичээллээд зогсохгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бөхийн мастер юм.  нийтлэг ашиг сонирхол, сэтгэлгээ ойролцоо байдаг нь санаа нийлдэг хүмүүс гэж ярьдгийн адилаар маш хурдан харилцан ойлголцолд хүрэхэд тусалдаг. Ийм байдаг нь үр ашигтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх, талуудын хамтын аижллагааны тулгамдсан асуудлуудыг ажил хэрэгчээр шийдвэрлэх, хэтийн төслүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн амжилт гаргах боломжийг олгодог. Бид улс төрийн арга хэмжээ, эдийн засгийн чуулга уулзалтууд төдийгүй Жүдогийн ДАШТ-ий үеэр уулзахыг эрмэлздэг” хэмээн В.Путин өмнө нь “Өдрийн сонин”-нд ярилцлага өгөхдөө мэдэгдэж байсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг