САНКТ-ПЕТЕРБУРГ. /lenta/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зул сарын баяраа гурав дахь удаагаа Санкт-Петербург хотод угтлаа.

Энэ жил Оросын удирдагч Спасо-Преображенскийн сүмд зочилж, адис хүртсэн байна. Адис хүртэх ёслолд түүнтэй хамт Санкт-Петербург хотын захирагч Александр Беглов оролцжээ. Адис хүртээх ёслолыг сүмийн ширээт лам Николай Брындин гүйтгэсэн байна. 

Өнгөрсөн онд В.Путин мөн энэ сүмд Зул сарын баяраа угтсан бол 2018 онд тэрбээр Санкт-Петербург хот дахь Симеан ба Аннагийн сүмд зочилжээ.

Христийн үнэн алдартны шажинтнууд Григорын тооллоор нэгдүгээр сарын 7-нд Зул сарын баяраа тэмдэглэдэг байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг