МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ливаны Ерөнхийлөгч Мишель Аун нар Кремлийн ордонд яриа хэлэлцээ хийсний дүнд цаашид Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг гаргажээ. Энэ тухай Кремлийн ордны хэвлэлийн алба мэдээлэв.

Өнгөрсөн мягмар  гарагт болсон яриа хэлэлцээний үеэр талууд хоёр улсын асуудлуудыг төдийгүй Ойрхи Дорнод дахь нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг хөнджээ.  

Оросын талаас яриа хэлэлцээнд тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин нар оролцсон бол Ливаны талаас тус улсын Гадаад хэргийн сайд Жебран Бассиль, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Мирей Аун эль Хашем нар оролцсон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг