Вакцинжуулалтын талаарх үнэн ба худал

Г.Сайнзаяа
02 сарын 17, 2021

Худал №1: “Вакцинаас үүдэлтэй саа өвчин огцом нэмэгдэж байгаа. Таваас доош насны 20 хүүхэд тутмын нэг нь татаж унадаг өвчин туссан нь вакцинаас болсон”

Үнэн: Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 0-17 насны хүүхдүүдийн нэг хувь нь таталт өгдөг, саатай. Энэ нь таваас доош насны 166 хүүхэд тутамд нэг гэсэн үг. 

Худал №2: “Хүүхэд саа өвчин тусч буйгийн шалтгаан нь вакцин. Үүний шинж тэмдэг өндөр халуун, үрэвсэл, тархи хавдах юм”

Үнэн: Вакцин хийлгэсний дараа халуурч таталт өгөх нь халуунд үзүүлж буй хариу үйлдэл. Вакцины дараах таталт 1458 хүүхдэд нэг удаа тохиолддог. Урт хугацаандаа таталт өгсөн хүүхдүүдэд судалгаа хийхэд нэг нь татаж унадаг удмын өвчтэй, нөгөөд нь тодорхойгүй генийн мутац явагдсан байжээ. Хоёр сая орчим судалгаанаас нэг нь л вакцин хүүхдэд таталт өгдөг гэж баталсан байдаг. 

Үнэн №3: “Салхин цэцэг, улаан бурхан, гахайн хавдар, улаан эсэргэнэ, хөхүүл ханиад, стрептококкоор үүсгэдсэн томуу, халдварт саа, татран, гепатит В, сахуу, суулгалт өвчний вакцинаас үүдэлтэй таталт өгдөг гэж вакцин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн дээрээ бичсэн байдаг” 

Үнэн: Вакцин болон АНУ-ын Хүнс, эмийн нийгэмлэг (FDA)-ээс зөвшөөрөл олгосон аль ч бүтээгдэхүүн заавар дээрээ болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөг бичих шаардлагатай. Гэвч тэр нь хэдэн мянгад нэг тохиолддог. Ялангуяа татаж унах удмын өвчтэй, толгойн өвчтэй, хавдартай гээд тухайн хүүхдээс ихээхэн хамаардаг. Гэхдээ таталт өвчинг саа өвчнөөс ялгаж салгах хэрэгтэй. 

Худал №4: “Ханиад томуугийн вакцин хийж зүгээр байсан хүнийг ханиад томуу хүргэдэг” 

Үнэн: Ханид томуугийн вакцинд агуулагддаг вирус нь идэвхигүй учраас биед ямар ч гэмтэл учруулах чадамжгүй. Тарисан хэсгийн эргэн тойронд улайх, толгой бага зэрэг өвдөх зэрэг хөнгөн шинж тэмдэг л гаргах чаддаг. 

Худал №5: Вакцин хийлгэлээ гээд томуугаас сэргийлж чадахгүй. 

Үнэн: Энэ маргаан маш олон жил үргэлжилж байгаа. Гэхдээ олон жилийн судалгааны дунджаас авч үзвэл вакцины хамгаалах чадвар 50 хувь байдаг. 

Холбоотой сэдвүүд

вакцин дархлаажуулалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.