НЬЮ-ЙОРК. /AP/. АНУ, Канадад энэ зун борлогдсон нийт тасалбарын тэн хагас орчим хувийг “Walt Disney” компанийн уран бүтээлүүд эзэлжээ. Урьд нь ямар ч студи ийм амжилт тогтоож байгаагүй ажээ.

"Хойд Америкийн энэ зуны тасалбарын борлуулалтыг өнгөрсөн зуныхтай харьцуулахад 2 хувиар буурсан байна. Мөн энэхүү зах зээлд "Walt Disney" компанийн уран бүтээлүүд ноёрхлоо" гэж “Comscore” судалгааны төвөөс өнгөрсөн ням гарагт мэдээлсэн байна.

Энэ зун “Walt Disney” компанийн таван уран бүтээл нээлтээ хийснээс “The Lion King” кино 1.56 тэрбум ам.долларын орлого олж, одоогийн байдлаар хамгийн их ашиг орлого олсон кинонуудын долдугаарт жагсаж байна. Мөн “Avengers: Endgame” кино 2.796 тэрбум ам.доллар олж, олон дээд амжилтуудыг эвдсэн бол “Toy Story 4”, “Aladdin” тус тус 1 тэрбум гаруй ам.долларын орлого олжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг