Нийслэлийн таван замыг өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нэг чигийн хөдөлгөөнд орууллаа.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 3, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2 зам ыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байна. 

Чингэлтэй дүүргийн хувьд Компьютер Ландын баруун замыг хойноос урагш нэг чиглэлд, зүүн замыг урдаас хойшоо нэг чиглэлтэй болгож байна. Мөн Теди худалдааны төвийн зүүн замыг хойноос урагш нэг чиглэлд, баруун буюу Найман шаргын замыг урдаасаа хойшоо, Мөнгөн завъяа худалдааны төвийн зүүн талыг урдаасаа хойшоо тус тус нэг чигийн хөдөлгөөнд орууллаа.

Баянзүрх дүүргийн хувьд Баянзүрх хүнсний захын баруун замыг хойноосоо урагш нэг чиглэлд, урд замыг нь баруунаас зүүн чиглэлд нэг чигийг хөдөлгөөнд оруулж байна. Мөн Американ дэнжийн урд замыг зүүнээс баруун чиглэлд буюу Гялс төв рүү нэг чигтэй болголоо. Нийслэлийн хэмжээнд нийт 5 уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, өнөөдрөөс мөрдөж эхэллээ.

Эдгээр нь бүгд орон сууцны хорооллын дундах зам юм. Гэрийн гадаа машин сигналдаж хүүхэд сэрээлээ, өндөр настай хүнийг унтуулахгүй байна гэх зэрэг гомдол иргэдээс олноор ирдэг. Энэ нь аль нэг талаасаа давуу эрх байхгүйгээр машинууд өөд өөдөөсөө халз тулдаг байдлаас үүсдэг. Ингэснээр тус оршинд хүн амьдарч буй гэдгийг ухамсарлахгүйгээр бухимдан сигналдаж, зарим үед буугаад зодолдох тохиолдол байдаг. Хорооллын дундах замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, аль нэг тал нь давуу эрх эдэлснээр дээрх зөрчлүүд байхгүй болно гэж үзэж байгаа" хэмээлээ.

Сургууль, цэцэрлэгүүд орох үе буюу буюу их ачаалал эхлэхээс өмнө иргэд, жолооч нарт мэдээлэл хүргэх зорилгоор нэг чигийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлж буй аж.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.


Нэг чигийн хөдөлгөөнд оруулж буй 5 замыг зургаар танилцуулж байна.

Чингэлтэй дүүрэгт:


Баянзүрх дүүрэгт: