Үнэт металлын худалдаа эрхэлдэг Германы “Pro Aurum” компани Европын хамгийн үнэтэй зул сарын гацуурыг Мюнхен хотод засчээ.  

“Blick” сонины мэдээлснээр, тус гацуурын өртөг нь 2,3 сая гаруй евро аж.

2018 алтан зоосоор чимэглэсэн пирамид хэлбэрийн уг гацуур нь 63 кг жинтэй бөгөөд гацуурыг энэ сарын 15 хүртэл “Pro Aurum” компанийн байранд байрлуулж байгаа аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Blick