Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ихээхэн хэмжээний цас орж, цасан шуурга шуурна.

Мөн өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи  секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Энэ сарын 20-22-нд нутгийн зүүн хагаст ихээхэн хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул нийт жолооч, зорчигч нарт сэрэмжлүүлж байна.

Иймд эрхэм зорчигч та бүхнийг хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр зорчихыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас анхааруулж байна.