Х.Оргил
11 сарын 19, 2020
ДЭМБ-аас халдварт өвчинд өртөхгүй байх аргуудын нэгээр дасгал хөдөлгөөн хийж дархлаа сайтай байхыг уриалж буй. Энэ удаа 2-3 минут буюу маш богино хугацаанд хийж болох дасгалыг санал болгож байна. Энэ бол тайсо дасгал.
Тайсо хэмээн дэлхий нийтэд танигдсан уг дасгалыг 1928 онд тухайн үеийн Японы Иргэний эрүүл мэндийн даатгалын газар япон хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалж, сайжруулах зорилгоор зохиожээ. Хүүхэдтэйгээ хийхэд илүү тохиромжтой.
Уг дасгалыг бие сэтгэлийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгсэл гэж үздэг
Тайсо дасгалын үр нөлөө:
Тайсо дасгалын зарчим бол “ХЭЗЭЭ Ч, ХААНА Ч, ХЭН Ч” хийж болдог гэдгээрээ онцлог. Япон хүмүүс хүүхэд наснаасаа эхлээд энэхүү дасгалыг хийсээр ирсэн тул зааварлагчгүй ч гэсэн хийж чаддаг. Ялангуяа 1-р тайсо дасгал их түгээмэл хийхэд маш хялбар.
1-р Тайсо. 3 орчим минутад 13 төрлийн дасгал багтдаг. Бүх насныхны хялбар хийж болох түвшний дасгал юм.
2-р тайсо дасгал. 3 орчим минутад 13 төрлийн дасгал багтдаг. 1-р Радио дасгалтай харьцуулбал бага зэрэг хүнд дасгалуудтай, залууд үеийнхэнд зориулсан дасгалууд.
Хүн бүхний тайсо... 40 минут 30 секунд үргэлжлэх ба 8 төрлийн дасгал багтдаг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнээс эхлээд бүх хүмүүсийн хийж болохуйц хөнгөн дасгалууд.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.