АНУ дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг Европт нийлүүлбэл манай улс адил хариу барина гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Италийн Ерөнхий сайд Жузеппе Контетой хийсэн яриа хэлэлцээний дүнд болсон хэвлэлийн бага  хурал дээр хэлжээ.

“Европын орнууд  нутаг дэвсгэртээ дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг байрлуулахыг зөвшөөрөх дээрээ хүрвэл тэд хувийн ашиг сонирхлоо пуужингийн цохилтод өртөж болзошгүй аюулд оруулна гэдгээ ойлгох хэрэгтэй болно. Европыг ийм өндөр зэргийн аюулд оруулах байдалд хүргэх хэрэгтэй эсэхийг ойлгохгүй юм. Үүнд ямар ч үндэслэлийг олж харахгүй байна. Энэ бол бидний сонголт биш. Бид ийм зүйлд зорихгүй” гэж Путин онцлон тэмдэглэсэн байна. 

"Парис хотод болох уулзалтын үеэр энэ бүх асуудлаар АНУ-ын төрийн тэргүүнтэй ярилцана гэж найдаж байна" хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС