Яармагийн шинэ гүүрийг тавдугаар сарын 11-нээс хэсэгчлэн хаах хуваарь

Б.Баясгалан
05 сарын 09, 2019

БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90 хувьтай хийгдэж, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. 

Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг өнгөрсөн 04 дүгээр сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж буй аж. Харин Авто замын өнгөн хучилтын ажлыг энэ сарын 11-ны өдрөөс эхлүүлэх гэж буйтай холбоотойгоор тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болжээ. 

Тус ажил 5 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх тул тус чиглэлд  зорчигчидод хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулж байна.



Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Холбоотой сэдвүүд

хуваарь яармагийн гүүр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.