Япон улс гэрээсээ ажлаа хийдэг төрийн албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлнэ

peak.mn
09 сарын 25, 2018

Японы Засгийн газар гэрээсээ ажлаа хийдэг төрийн албан хаагдынхаа тоог байж болох дээд хэмжээгээр нэмэгдүүлэх бодолтой байна.

Алсын зайнаас ажил үүргээ гүйцэтгэх боломжийг олгож буй ажилтнуудынхаа тоогоор Японы Захиргааны хэрэг болон харилцаа холбооны асуудал эрхэлсэн яам хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа аж. Тус газрын ажилтнуудын 52  хувь нь гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж байгаа  болЯпон улсын эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн сайн сайхан аж байдлын яамны ажилтнуудын 40 хувь нь ийм байдлаар ажиллаж байгаа аж.

Гэсэн хэдий ч бусад газарт ийм ажилтнуудын эзлэх хувь 10 хувьд хүрэхгүй байгаа нь төвийн газруудын ачааллыг бууруулах гэсэн засгийн газрын зорилгод нийцэхгүй байгаа юм. Японы засгийн газар ийнхүү зорьж буй нь ид түгжрэлийн үед Токио хотын метроны ачааллыг багасгах, ажилтнууддаа үнэгүй олгодог нийтийн тээврийн зорчих тасалбарын мөнгийг хэмнэх зэрэг хэд хэдэн шалтгаантай юм. Түүнчлэн гэртээ ажлаа хийх нь илүү үр дүнтэй байдаг гэж сэтгэл зүйчид үздэг байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

төрийналбанхаагч япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.