Японы ерөнхий сайд Сүга Ёшихидэ Токиогийн олимпын наадмыг тун амжиллттай зохион байгуулсан ч түүний рейтинг 28 хувь хүртлээ унажээ. Энэ нь Сүга Японы засгийн эрхийг авснаас хойшхи хамгийн бага үзүүлэлт юм. 

Асахи сонин олимпын өмнө судалгаа явуулахад хүн амын 1/3  хувь нь цар тахлын нөхцөл байдалд олимпыг зохион байгуулах хүсэлгүй гэдгээ илэрхийлжээ. Наадам эхэлснээс хойш Японд ковидын тархалт нэмэгдэж, өдөрт 13 мянган тохиолдол бүртгэгдэж буй нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа аж.

Сүга болон олимпын хорооныхон цар тахлын нөхцөл байдалтай баяр наадам огтхон ч хамаагүй гэдгийг мэдэгдсэн юм. 

Мөн судалгаанд оролцогчдын 60 хувь нь Сүга Ёшихидэг албан тушаалаа огцрох ёстой гэж үзсэн нь ирэх намар болох парлемантын сонгуулийн үр дүнг шийдэж болзошгүй юм.