Япон улсын засгийн газраас ирэх зургаадугаар сараас эхлэн аялал жуулчлалаа  аажмаар нээхээр төлөвлөж буйтай холбогдуулан анхны жижиг оврын туршилтын аялалын хүрээнд АНУ-аас долоон хүн мягмар гарагт Японд ирлээ.

Засгийн газар 2020 оны 12-р сард цар тахлаас болж хилийн хязгаарлалтыг түр хугацаагаар тогтоосноос хойш Японд ирж буй жуулчдын тоо хамгийн доод түвшиндээ хүрчээ. 

Долоон хүнийг хоёр маршрутад хуваана. Эхнийх нь Точиги мужийн Никко Тошогу хийд, Нагано муж дахь Зенкожи сүм, нөгөө нь Иватэ мужийн Ханамакионсен рашаан сувилал, Ямагата мужийн Могами голоор аялах юм.

Туршилтын аялалд АНУ, Австрали, Тайланд, Сингапурын хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд аялал жуулчлалын агентлагийн ажилтнууд зэрэг 50 орчим хүн 15 бүлэгт хуваагдан 12 мужийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой.

Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 4-өөс илүүгүй хүнтэй бүлгүүд байх бөгөөд аялал жуулчлалын газруудаар зочлох, тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт тогтмол зүүх юм.

Аялал жуулчлалын дундуур хэн нэгний тест эерэг гарсан тохиолдолд захидал харилцааны системийг бий болгоно.

2019 онд Японд ирсэн гадаадын жуулчдын тоо 31.88 сая болж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Үүний эсрэгээр, тахлын хилийн хяналтаас шалтгаалан 2021 онд ердөө 245,900 гадаадын иргэн тус улсад нэвтэрсэн байна.

Зарим хязгаарлалтыг хөнгөвчлөх, тэр дундаа 6-р сараас эхлэн гадаадад ирэх зөвшөөрлийн өдрийн дээд хязгаарыг 20,000 болгон хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа хэдий ч жуулчдын нэвтрэх хязгаарлалтыг цуцлах хугацааг заагаагүй байна.

Номура судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх эдийн засагч Такахиде Киучи хэрэв засгийн газар 20,000 хүний дээд хязгаарыг хэрэгжүүлбэл гадаад оюутнууд, удаан хугацаагаар оршин суух хүмүүс болон жуулчдын үр нөлөө нь эдийн засагт жилд 8.13 их наяд иен нэмнэ гэж тооцоолжээ.

Вакцин хийлгэсэн жуулчдыг хорио цээрийн арга хэмжээ авалгүйгээр хүлээж авах хандлага дэлхий даяар өрнөж байгаа энэ үед Япон улс хүмүүс хаанаас ирснээс хамааран өөр өөр арга хэмжээ авч байна.

6-р сараас эхлэн Японд халдвар дамжих эрсдэл багатай улс орон, бүс нутгаас зорчиж буй хүмүүс COVID-19-ийн гурван вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран гэртээ хорио цээрийн үзлэгт хамрагдах эсвэл өөрийгөө тусгаарлах шаардлагагүй болно.

2020 оны арван хоёрдугаар сард Япон улс халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг түр хугацаагаар зогсоосон. Энэхүү арга хэмжээг богино хугацаанд сулруулсны дараа 2021 оны 11-р сард Omicron хувилбар гэнэт гарч ирснээс болж дахин түр зогсоосон юм.

Өдөр бүр ирэх хүмүүсийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх, вакцинжуулалтын байдал зэрэг зарим хүчин зүйлээс шалтгаалан хүмүүсийн хорио цээрийн дэглэмийн шаардлагыг богиносгох эсвэл хасах зэрэг арга хэмжээ авч ажиллах юм.


Эх сурвалж: Japan today


Орчуулсан: Х.Даваахүү