Японы албан тушаалтан Фукушимагийн Атомын цахилгаан станцын цацраг идэвхт усыг Номхон далайд хаях магадлалтай гэдгийг олон нийтэд мэдэгдсэн байна. Сэтгэл түгшээсэн уг мэдэгдлийг Японы байгаль орчны сайд Ёшиака Харада хийсэн юм.

Харада “Токио Цахилгаан”-ны хаягдлыг цэвэрлэх үүрэгтэй Тепко компаний шингэн хаягдал хадгалах агуулах нь дүүрсэн" гэж Mailonline мэдээлсэн юм. 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүчтэй газар хөдлөлтийн улмаас Фукушимагийн Дайчигийн атомын станцад гурван реактор хайлж, агаарт цацраг ялгаруулсан тул тус газраас 160,000 гаруй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулжээ. Тепко нь сүүлийн найман жилийн турш реакторыг хөргөхийн тулд цэвэр ус ашиглах шаардлагатай болсон байна. 

Энэхүү үйл ажиллагааны явцад компани өнөөдрийг хүртэл Дайчид байрлах 900 танканд 1 сая гаруй тонн бохирдсон усыг цуглуулсан гэж CNET мэдээлжээ. Харадагийн мэдэгдсэнээр 2022 он гэхэд аюултай усыг хадгалах орон зай үлдэхгүй хэмээн мэдэгджээ.

“Цорын ганц арга бол бохир усыг далайд шавхаж, бохирдлыг шингэлнэ” гэж Харада хэвлэлийн бага хурлын үеэр иш татав. “Засгийн газар энэ асуудлаар хэлэлцэх болно. Гэхдээ би одоо байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэхийг хүссэн юм” гэжээ. 

Засгийн газар шинжээчдийн бүрэлдэхүүний бүтэн тайланг хүлээж байгаа учир уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай шийдвэр хараахан гаргаж амжаагүй байна. 

Засгийн газрын тусад нь хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Ёшихиди Сугахэлэхдээ Харадагийн хийсэн мэдэгдэл нь “түүний хувь хүний энгийн бодол” хэмээн тайлбарлажээ. Гэсэн хэдий ч Байгаль орчны сайдын хийсэн уг мэдэгдэл нь Номхон далайн бүс нутагт түгшүүр үүсгэж болзошгүй байна.

Greenpeace нь Тепког цацраг идэвхит усыг үргэлжлүүлэн хадгалж, цацраг идэвхийн элементүүдийг устгах технологийн хөгжүүлэлтэд анхаарлаа хандуулахыг уриалжээ.