Шинэ төрлийн коронавирусээр халдварлагдаж буй Япон иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байна. 

Өчигдрийн 19.00 цагийн байдлаар “Diamond Princess” хөлөг онгоцонд ажиллаж байсан Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэг ажилтан болон хорио цээрийн газрын нэг ажилтан шинээр халдвар авсан нь тогтоогдоод байна. 

Түүнчлэн Хоккайдо мужид 4, Канагава мужид 1 хүн шинээр халдвар аваад байна. Ингэснээр Япон Улсад халдвар авсан нийт иргэдийн тоо 845-т хүрэв.

Үүнээс 139 нь БНХАУ-аас ирсэн жуулчид болон Япон иргэд, 691 нь “Diamond Princess” хөлөг онгоцонд халдвар авсан иргэд, 14 нь БНХАУ-аас чартер нислэгээр Япон Улсад ирсэн иргэд байна.

Иймд манай иргэд Япон Улсад ажиллаж, амьдрахдаа анхаарал болгоомжтой байж, онцын шаардлагагүй үед олон нийтийн газраар зорчихгүй байх, хувийн эрүүл мэндийг хамгаалах, уг өвчний дэгдэлтийн талаарх сүүлийн үеийн мэдээлэлд байнга ойр байхыг Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөж байна.