Б.Баясгалан
06 сарын 02, 2020
Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсад суугаа нутаг буцах хүсэлтэй монгол иргэдэд хандан мэдээлэл гаргасныг хүргэж байна.
Монгол Улсын Онцгой комиссын Шуурхай штабын энэ сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрээр 6 дугаар сарын 11-ний өдөр Япон Улсад байгаа монгол иргэдийг татан авах ээлжит тусгай үүргийн нислэгийг үйлдэхээр болов.
Одоогоор тус ЭСЯ-нд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн 1448 орчим иргэд бүртгүүлээд байгаа бөгөөд энэхүү бүртгэл мэдээллийг УОК-ын Шуурхай штабд тухай бүр хүргүүлэн ажиллаж байна. Тусгай үүргийн нислэгт багтах зорчигчдыг ЭСЯ-наас явуулсан бүртгэл, иргэдийн өргөдөл хүсэлтэд тулгуурлан УОК-ын Шуурхай штаб эцэслэн шийдвэрлэхийг мэдэгдэе.
УОК-ын Шуурхай штабаас энэ удаагийн ээлжит тусгай үүргийн нислэгт багтсан иргэдийн жагсаалтыг ирүүлмэгц тухайн иргэдтэй ЭСЯ-наас холбогдож, нислэг болон бусад холбогдох мэдээлэл, чиглэлийг өгч ажиллах болно.
Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.