Б.Баясгалан
03 сарын 20, 2020
Шинэ коронавиуртэй холбоотой асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, бүх их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгт тавьсан хорио цээрийн дэглэмийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа. Өөрөөр хэлбэл, дээрх хугацааг хүртэл сургууль, цэцэрлэг хичээллэхгүй.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Эрүүл мэндийн яам, олон улсын байгууллагын мэдээллийг үндэслэж энэ шийдвэрийг гаргаж байна. Хорио цээрийн дэглэмийг сунгасан учраас манай яам дараах зохицуулалтуудыг хийнэ.
Хичээл, сургуулийг дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гарагт эхлүүлнэ. Үргэлжлүүлэн бямба гараг бүрт хичээллэнэ.
ЕБС-ийн бага ангийг 2020 оны 6 дугаар сарын 6-ны бямба гарагийг дуустал, дунд, ахлах ангийг 6 дугаар сарын 13-ны бямба гараг дуустал хичээллүүлнэ.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгоно.
Их, дээд сургуульд элсэгчдээс авах ЭЕШ-ыг УИХ-ын сонгуулийн дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр эхлүүлж, 05-нд дуусгана. Үүний дараа үргэлжилдэг их, дээд сургуулийн элсэлтийг 7 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулна.
2020-2021 оны хичээлийн шинэ жилийг 2020 оны 8 дугаар сарын 15-нд эхлүүлнэ.
ЕБС-ийн багш нарын ээлжийн амралт 6 дугаар сарын 15-ны даваа гарагт эхэлнэ. Багш нарын амралтын 48 хоногт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Спорт, соёл урлагийн эхний хагас жилийн бүх нэгдсэн арга хэмжээ, тоглолтууд, олон улсын болн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг бүрэн зогсоосон. Одоо зөвхөн олимпод бэлтгэх зорилготой улсын шигшээ багийн дөрвөн төрлийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг онцгой горим, дэглэмтэй орчинд хангуулна.
Шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн семинар, хуралдаан зохион байгуулахгүйгээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаа үргэлжлүүлэн ажиллахаар болж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.68.164] ・ 2020.04.15 Хариулах
Төгсөх хүүхдийн хувьд асар хохиролтой дүн яаж ч гарахын.ёстой утгагүй танхимаар хичээллэнэ гэж худлаадаа.хүүхдийн амьдрал шийдэх асуудал шүүдээ
Зочин [202.179.26.250] ・ 2020.04.10 Хариулах
Gariin avlagaa faaguue taraagaad bna hudal
Зочин [202.179.26.250] ・ 2020.04.10 Хариулах
hudaa yrihiin gariin ablaga geed uguugui shuu dee
Зочин [202.179.26.250] ・ 2020.04.10 Хариулах
Гарын авлага dvd hezee haana hen uguud bnaa saidaa
Зочин [202.179.26.250] ・ 2020.04.10 Хариулах
gariin avlaga dvd geefl bhiin haaguur hem
Зочин [117.111.1.65] ・ 2020.03.20 Хариулах
Pzdanar yu hiisen gj songuuli hiidin
Санал болгох
1 Б.Болороо: Хүүхдээ жаахан гэлтгүй дауны синдром, аутизм, саажилт гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэлж ойлгуулж байгаарай
2 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
3 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
4 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
5 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй
Холбоотой мэдээ
Нийгэм
Ё.Баатарбилэг: Цэцэрлэг, нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг энэ хавар бүртгэхгүй, VIII сард бүртгэнэ
Б.Баясгалан ・ 04 сарын 14, 2020
Нийгэм
12 дугаар ангийн сурагчдад энэ сарын 11-нээс танхимын давтлага орно
Б.Баясгалан ・ 05 сарын 06, 2020
Нийгэм
Ё.Баатарбилэг: 12 дугаар ангийн сурагчдад багш нар нь нүүр тулж давтлага өгөх боломжийг судалж байна
Б.Баясгалан ・ 04 сарын 09, 2020
Нийгэм
Шууд: ЭЕШ-ын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна
Б.Баясгалан ・ 04 сарын 03, 2020
Нийгэм
Эрчим хүчний салбарынхан 315 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав
Б.Баясгалан ・ 03 сарын 05, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.