Б.Баясгалан
04 сарын 21, 2020
Хичээл, сургуулийн үй ажиллагаатай холбоотой Засгийн газрын тогтоол, БСШУС-ын сайдын тушаал гарчээ. Энэ талаар БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр "Шинэ коронавирусийн улмаас үүссэн хүнд нөхцөл байдалд салбарын үй ажиллагааг жигд явуулах тал дээр бид хичээж ажиллаж байна. Дэлхийн 192 оронд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг бүрэн, цөөнгүй оронд хэсэгчлэн хаасан. Үүний улмаас 1.7 тэрбум хүүхэд, залуус сургалтад хамрагдаж чадахгүй байна. Энэ нь нийт суралцагчдын 91.3 хувь юм.
Энэ сарын 15-нд манай улсын Засгийн газрын 119 дүгээр тогтоол гарсан. Тус тогтоолоор хичээл, сургуулийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 01-н хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотойоор цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их, дээд сургууль, коллежийн суралцагчдад зориулсан теле болон онлайн хичээл, цахим сургалтуудыг 6 дугаар сарын 01-н хүртэл үргэлжлүүлнэ. 12 дугаар ангийн хүүхдүүдээс авдаг монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил авахгүй. Мөн сургууль, цэцэрлэгийн байгууллагуудын халаалт, цахилгаан зэрэг хэмнэж болох зардлуудаа хэмнэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Засгийн газрын тус тогтоолыг дагалдуулан салбарын сайдын тушаал гарсан. Үүнд:
1. Хичээлийн жилийг 6 дугаар сарын 01-нд дуусгана.
2. Хичээлийн жилийн үйл ажиллагаа дуусч буйтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасугай.
3. Аймаг, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга нарт дараах зүйлсийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.
Мөн 2020 онд цэцэрлэг, ЕБС-ийн сурагч, багш нарын дунд зохион байгуулах бүх олимпиад, тэмцээнийг цуцаллаа.
9, 12 дугаар анги төгсөгчдөд боловсролын гэрчилгээ олгодог. Энэ ажлыг 6 дугаар сарын 07-ны дотор холбогдох журмын дагуу зохион байгуулахыг даалгалаа.
Багш нарт мэргэжлийн зэрэг олгох асуудлыг ирэх 9 дүгээр сард зохицуулна.
Хоцрогдол арилгах, зайны сургалт зэрэг нэлээд олон сургалтыг зун зохион байгуулдаг. Бүгдийг нь зогсоож байна.
ЕБС-ийн сурагчдын 100 хувь анги дэвшүүлэн суралцуулахыг бүх сургуулийн захиралд даалгасан. Сурагчдаас шалгалт авахгүй. Хоёрдугаар улирлын дүнг голлож, теле хичээлийг судаллсан байдалд нь багшийн өгсөн оноог нэгтгэж, дүн гаргана. Сурагчдын дүнг 6 дугаар сарын 06-ны дотор Боловсролын системд оруулсан байх ёстой. Гэхдээ хоёрдугаар улирлын дүнгээс доошлуулж болохгүй" хэмээлээ.
Мөн дотуур байранд амьдардаг сурагчдын эд зүйлс болон цэцэрлэгийн хүүхдүүдээс намар авсан хичээллээгүй хугацааны эд хэрэгслийг дөрөвдүгээр сард багтаан эцэг эхэд нь буцаан олгох чиглэл өгчээ.
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.88.192] ・ 2020.05.01 Хариулах
Багш сурагчдад л бөөн ачаалал болно. Өмнөх жилүүдэд ч гэсэн 9 сард өмнөх ангийн хичээлээ давтдаг ш дээ. Энэ олон сар тасарсан хичээл нөхөх ч хэцүү л байх байлгүй
Зочин [66.181.161.115] ・ 2020.04.26 Хариулах
Tele xicheelee minutaniig urt boloxgvi bol 6-r angiin xvvxdvvd bitgii xel bid nart oilgoxgvi bn.xurdan zaaj bn.ix surguulid zaadag shig zaaj bn.tiim bxad yaaj xvvxdvvd oilgox yum be?
Зочин [59.153.115.155] ・ 2020.04.26 Хариулах
ингэж байхаар дахиад л энэ ангид нь суралцуулахгүй дээ. зохицуулалт хийгээд
Зочин [203.91.115.41] ・ 2020.04.25 Хариулах
Ирэх жилийн сурах бичгээ яах юм болоо Шинээр сайжруулсан хөтөлбөртөө нийцүүлж хийсэн ном сурах бичгээ хэвлэх юм болов уу ?
Зочин [66.181.161.53] ・ 2020.04.24 Хариулах
Цэцэрлэгүүд хүүхдийн оо сойз шингэн саван 00 цаас зэргийг буцааж өгөхгүй юм байх даа. Багш нар дандаа үлдсэнүүдийг гэртээ хэрэглээд зогсохгүй танилынхаа лангуунд шахаж зардаг юм байна лээ. Энэ асуудлыг зохицуулаарай
Зочин [66.181.161.52] ・ 2020.05.01 Хариулах
Үхлээ л дээ энэ нэг юм
Зочин [202.126.88.192] ・ 2020.05.01
Иш хөөрхий тэрийг нь өгөчөөч дээ
Санал болгох
1 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
2 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
3 Б.Даваасүрэн: Ахлах ангидаа эх орондоо сураад Америкийн коллежуудад хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах боломжийг бид нээлээ
4 Г.Мөнхнасан: Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэснээр урт хугацаандаа цахилгааны төлбөр төлөхгүй байх боломжтой
5 Би нэг удаа #13: Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн цагт л хүн хөгжиж эхэлдэг
Холбоотой мэдээ
Нийгэм
Ё.Баатарбилэг: Бага ангийн хүүхдүүд даалгавраас болж ядарч, хичээлдээ дургүй болж байна
Б.Баясгалан ・ 05 сарын 26, 2019
Нийгэм
Сайн дурын номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэв
Б.Баясгалан ・ 04 сарын 09, 2019
Нийгэм
Ё.Баатарбилэг: Судалгааны болон сонгодог их сургууль бий болгох чиглэлд анхаарна
Б.Баясгалан ・ 04 сарын 24, 2019
Нийгэм
Шууд: БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна
Б.Баясгалан ・ 04 сарын 09, 2019
Нийгэм
Ё.Баатарбилэг: Хангалтгүй байгаа хувийн сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлага тавина
Б.Баясгалан ・ 04 сарын 08, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.