Монгол Улсын шигшээ багийн холбон тоглогч, шилдэг залуу тамирчин О.Дөлгөөн АНУ-ын Сан Франциско хотын Их сургуулийн эмнэлэгт элэгний архаг дутмагшил гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Хэдийгээр монголчууд маань өгөөмөр сэтгэлийн гараа сунгаж байгаа ч эмчилгээний зардалдаа хүрээгүй аж. 

Энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамт олон болон Ё.Баатарбилэг сайд NBA буюу Америкийн сагсан бөмбөгийн холбоонд хандаж хүсэлт илгээжээ. 

Эл хүсэлтэд манай улсын шилдэг тамирчин О.Дөлгөөнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.