Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаатай холбогдуулан хүний эрхийн болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд мэдэгдэл гаргасаар байна.

Тухайлбал НҮБ-ын Хүүхдийн Сан ЮНИСЕФ тус хуулийг эргэн харахын сануулжээ.

Мэдэгдэлд "Өвөл, хаврын хурдан морины уралдаан нь хүүхдэд аюултай хөдөлмөрийн хэлбэр бөгөөд хүүхдийн сурч боловсрох боломжийг хаагдуулж, эрүүл мэнд, амь нь насанд нь эрсдэл учруулан, улмаар хүүхдийн xамгаалагдах эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенц, Хүүхдийн хөдөлмөрийн талаарх Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182, 138-р конвенцид тус тус нэгдэн орсны хувьд олон улсын гэрээний хэм хэмжээ, зарчмыг мөрдөж, хүүхдийн эрхийг бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү үүргийнхээ хүрээнд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр болсон хаврын хурдан морины уралдааны үеэр хүүхдээр морь унуулахгүй байхыг хүүхдийн эрхийн үндэсний болон олон улсын байгууллагууд уриалж байна" гэжээ.

1996-2017 онуудад хурдан морь унаж уралдаж байх явцдаа мориноосоо унаж амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүрэн биш судалгаагаар 30 удаа бүртгэгдсэн байна.

- 1996-2006 онуудад 17 хүүхэд амь насаа алдсан:
- 2004 онд 4 хүүхэд
- 2005 онд 5 хүүхэд
- 2006-2008 онд 2 хүүхэд;
- 2013-2015 онд 6 хүүхэд
- 2016-2017 онд 4 хүүхэд
- 2018 онд -2 хүүхэд
- 2019 онд -2 хүүхэд