Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос зохион байгуулж буй "ИХ ХУРД - 8" уралдаан өнөөдөр Хүй долоон худагт эхэлж байна. Хөтөлбөрийн дагуу өнөөдөр азарганы уралдаан болох бол маргааш их насны морьдын уралдаан болох юм байна.

Энэ наадам гурван жилд нэг удаа болдог. Улс, аймгийн наадамд эхний 10, сум дүүргийн наадамд айргийн тавд орсон морьд оролцож байна.

Шууд:

Энэ үеэр адууны өв соёлыг сурталчилах үзэсгэлэн худалдаа, Айраг фестиваль, хүрээ зам гэх мэт үйл ажиллагаанууд зохиогдоно.

 Уралдааны хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу.