Үндэсний их баяр наадмаар өмнөх жилүүдтэй харьцуулахад уралдаанч хүүхдийг эрсдэлд оруулж болох эд зүйл өгч явуулах нь багассан байна.

Гэсэн хэдий ч урт бүс, урт ташуур, станц, гар утас зэргийг уралдаанч хүүхдэд өгч явуулах зэрэг зөрчил гарч байгаа талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мөн уралдаанч хүүхдийн зарим хувцас хангалтгүй үдээстэй пүүз, оймсгүй шагай ил гаргасан гутал өмсүүлж хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй зөрчил гарчээ.

Иймээс уяач нарт уралдаанч хүүхдээ эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж, найм болон түүнээс дээш насны хүүхдээр хурдан морио унуулж, хүүхдэд аюулгүй хувцас хэрэглэл өмсүүлж ирэхийг анхаарууллаа.