Энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулах уралдааныг Соёл урлагийн газраас зарлажээ. Уралдаанд оролцох хүсэлтэй найруулагчдын зохиолыг энэ сарын 21 хүртэл хүлээн авах аж. 

Түүнчлэн уралдаанд ирүүлж бүй зохиолын санаанууд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдсэн байх ёстой гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.