Б.Баясгалан
02 сарын 03, 2019
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдийн 96.7 хувийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Б.Энх-Амгалан ажлаа хүлээн авлаа.
Тэрээр Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатараас тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатар шинээр томилогдсон сайд Б.Энх-Амгаланд ажлын амжилт хүсээд зам, тээврийн салбар дахь мянга мянган ажилтан, алба хаагчид, тэдний ар гэрийнхний өмнөөс халуун талархал илэрхийллээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ЗТХ яамны дэд сайд Л.Халтар тэргүүтэй газар хэлтсийн дарга, харьяа байгууллагын удирдлагууд байлцлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан зам, тээврийн салбарын шинэчлэл, бодлогын өөрчлөлтөд онцгойлон анхаарч, зам, тээврийн салбарын хөгжлийг амжилтаар түүчээлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар
1999-2003 онд "World Trans” ХХК
2003-2005 онд "Улаан бутан” ХХК
2005-2008 онд "Таван-Эрдэнэ” ХХК
2008-2016 онд "Мишээл групп” ХХК
2008-2016 онд НИТХ
2015-2016 онд "Мишээл экспо”
2016 оноос Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
2010 онд Алтангадас одон
2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2007 онд Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан
ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Хятад
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.