Өчигдөр буюу 2019.01.29-ний 10 цагийн орчимд Орхон аймгийн Жаргалант сумын нутаг “Хуурай ам” гэх газар асфалтан замд H.Sonata-6 маркийн автомашин Daewoo маркийн автобустай мөргөлдсөн хэрэг гарчээ.

Энэ үеэр Sonata6 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 10 сартай хүүхдийн амь нас хохирч, 5 настай М болон 23-28 насны нийт 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсан байна. Тус аймгийн Цагдаагийн газар ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Хүүхэд тухайн үед ээжийнхээ өвөр дээр сууж явсан байна. Иймээс ТЦА-аас бага насны хүүхдийг автомашинд тээвэрлэж байгаа л бол хэзээ ч, хаана ч хамаагүй хамгаалалтын суудал, хамгаалах хэрэгсэл хэрэглэж тээвэрлэхийг анхаарууллаа.

Өмнө нь энэ төрлийн осол олон гарч байсан ч эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд эндсээр байна.