Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд өнөөдөр буюу 2019.08.29-ны 03.00 цагийн орчимд "Субару импреза" маркийн автомашин онхолдож 2 эмэгтэй, 1 эрэгтэй нас барсан ноцтой осол хэрэг гарлаа.

Осолд өртөгсөд залуучууд байсан бөгөөд одоогоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Урьдчилсан байдлаар автомашины моторын хүчээ үзэн уралдаж байгаад осолдсон болох нь тогтоогджээ.

Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах зөрчил ихээр бүртгэгдэх болсон гэдгийг ТЦА-наас мэдээлж байна.