Х.Оргил
01 сарын 16, 2019
Сар шинийн баярыг угтсан бэлтгэл ажилтай холбоотойгоор хөдөө орон нутаг-Улаанбаатар, Улаанбаатар-хөдөө орон нутаг чиглэлийн тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор улс хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осолд орохоос урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм бусад холбогдох хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ хамтран “Сар шинэ-Тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг явуулж эхэллээ.
Хяналт шалгалтын ажлыг энэ оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх зорчигч тээврийн төв, аймгууд дахь авто тээврийн болон Замын цагдаагийн хяналтын постуудад зохион байгуулах юм.
Шалгалтын хүрээнд Ачаа тээврийн стандарт дээр хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, улсын болон олон улсын чанартай авто замд хамтарсан хөдөлгөөнт хяналтын цэг байгуулж, эргүүл, шалгалтын ажил зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг явуулна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.