Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлжээ.

Тус хуралдаанаар Ерөнхий консулыг эгүүлэн татах, Нийслэлд 2019 онд иргэнд газар өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох, Төрийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай, Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн хязгаар батлах тухай зэрэг нийт 18 асуудал хэлэлцэн шийдвэрлэх аж.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлд "Чингис хааны музей" байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүэн батлуулах үүргийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт өгчөө.

Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг бид эргэн мэдээллэх болно.