Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Цалингийн нэмэгдлийг ирэх 9 дүгээр сарын 1-нээс олгох юм.

Ингэхдээ нийт 173.1 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмэх бөгөөд дараах албан тушаалтнуудын цалинг нэмэхгүй байхаар шийдвэрлэжээ. Үүнд:

  • Төрийн өндөр албан тушаалтнууд
  • Улс төрийн албан тушаалтнууд
  • Шүүгч, прокурор
  • Үндсэн хуулийн гишүүд
  • Төрийн өмчит компанийн захирал, эрхлэгч
  • Яамны газар, хэлтсийн дарга, төрийн нарийн бичгийн дарга
  • Агентлагийн дарга нартай дүйцэхүйц албан тушаалтнуудын цалинг нэмэхгүй аж.

Цалингийн нэмэгдэлд хамрагдаж буй 173.1 мянган төрийн албан хаагчийн 145 мянга нь 8 хувь, үлдсэн 28.200 нь албан тушаалын зэрэглэл, ажлын байрны үнэлгээ зэргээс шалтгаалан 12.5-30 хүртэлх хувиар цалингаа нэмэгдүүлж авах юм.

Ингэснээр нийт төрийн албан хаагчийн 92.4 хувь нь цалингийн нэмэгдэлд хамрагдаж буй юм байна.

Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг нэмсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийн Энд дарж уншина уу.