Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж байна. Хурлаар зарим томилгоог хийжээ.

Үүнээс дурдвал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Солонгоог томилсон байна.

Б.Солонгоо нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 

  • 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
  • 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
  • 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 

Англи, унгар хэлтэй.

  • 2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
  • 2017 оноос одоог хүртэл "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Тэрбээр олон улсын бизнесийн хэлцлүүд, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төслийн санхүүжилт, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч  бөгөөд Монгол, Нью-Йорк муж болон Английн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй юм байна. Олон улсын хуульчдын холбооны Ашигт малтмалын эрх зүйн хорооны гишүүн юм.

Эх сурвалжуудын хэлж буйгаар Б.Солонгоо нь "Оюу Толгой" төслийн эргэн тойронд үүсээд байгаа олон улсын маргаан зэрэгт Монголын Засгийн газрыг төлөөлөн оролцох юм байна.