Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах нар уул уурхайн лиценз эзэмшдэг гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим хуудсаар яваад буй. Үүнийг Ч.Хүрэлбаатар сайд худал мэдээлэл гэдгийг нотлож, "Сангийн сайд болон түүний ах нарын эзэмшдэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани өмнө нь болон одоогоор байхгүй" гэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтын гарын үсэгтэй тодорхойлолтыг олонд дэлгэсэн.

Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар "Ашигт малтмал, газрын тосны газраас Ч.Хүрэлбаатарт хуурамч тодорхойлолт хийж өгсөн байна. Түүний ах нар лицензтэй гэдгийг нотлосон гарын үсэгтэй шийдвэр бүхий албан бичиг байна" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.