З.Энхболд: “Дарханы замаар яваагүй машин зарна” гэдэг зарлалыг сая ойлголоо

Б.Баясгалан
05 сарын 08, 2020

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд "МАН 65-уулаа сонгогдсноос хойш Дарханы замыг хуулаад буцаж тавьсангүй 4 жил болжээ. АН 2012-2016 онд Чингис бондны мөнгөөр МАН МАХН-ын 90 жил тавьсантай тэнцэх 3000 гаруй км засмал зам тавьсан. МАН шинээр тавьдаггүй юмаа гэхэд байсныг нь хуулмааргүй байна. Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөлийн хэдэн жолооч, иргэн осолд орж амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон юм бол? Сонгогдсон гишүүд нь юу бодож явдаг юм бол? Бодвол дахиад л сонгоод өгөөд гээд гуйх байх даа.

Монголын хамгийн олон машин явдаг хөдөөний замыг олон жил хуулаад буцааж тавихгүй байна гэдэг бол том “зориг” шүү. 200-хан км зам засчихаж чаддаггүй арчаагүй МАН. Ядаж байхад Зам, тээврийн сайдаа 3 сольсон байдаг. Яамных нь энэ замын тендертэй холбоотой дарга нь өрөөндөө сууж байхад нь гүйцэтгэгч хятад компанийн захирал нь цүнхтэй мөнгө чулуудсан байдаг. “Дарханы замд яваагүй машин зарна” гэдэг зарлалыг сая ойлголоо" хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Тэрээр өчигдөр "Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа Дархан явж, Дарханы замыг үзэж байна" хэмээн бичлэг хийснийг нь хүргэж байна.

Холбоотой сэдвүүд

дарханы зам з.энхболд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.