Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Прокурор ажлаа хийгээгүй байна. С.Зоригийн хэрэгт хүн хэлмэгдүүлж байхад хэдэн жил юу ч хийгээгүй байна. Тиймээс энэ хүнийг огцруулъя гэдэг зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Прокурорыг томилдог байгууллагад нь  өгсөн. Прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилдог. Огцруулахдаа бол УИХ-тай зөвшилцөхгүй, дангаараа шийднэ.

Дараагийн прокурорыг томилохдоо УИХ руу анкетыг нь авч орно. Одоо А.Цэрэнсодном гэдэг прокурорын анкет орсон байгаа. Ерөнхийлөгч тэрнээсээ татгалзаж байгаа. Прокурор нь түүнийг чагнаад, бичлэг тараагаад байгаа. Тэгэхээр өнөөдөр ч юм уу бичиг явуулаад болиулна гэсэн. Ингэснээр өөр хүн томилно гэсэн үг. 10 жил ажилласан прокурорууд дундаас хэн нэгнийг сонгоно. Прокурорын тухай хуулийг тайлбарлахад ийм байна.

Дараагийн хууль нь Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйл байгаа. Үүн дээр "АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал, эсвэл огцруулдаг зүйл дээр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ-д оруулна гэдэг үгийг оруулсан байгаа" хэмээлээ.

Мөн тэрээр "Бичлэгт гарч буй кинонд тоглож буй юм шиг орж гараад буй баатруудыг олж тогтооно. Тэгээд эрүүдэн шүүсэн тухай шинээр эрүүгийн хэрэг үүсгээд, бүх оролцогчдын гэм бурууг тогтоосноор шүүхийн шийдвэх эргэнэ. Түүнээс биш эрүүдэн шүүсэн байна гээд хэдүүлээ шийдчихэж болохгүй. Шинэ удирдлагуудыг өөрчилж байж л энийг хийхгүй бол одоогийн удирдлагууд хийсэн зүйлээ өөрчлөхгүй гэж хууль зөрчөөд байна.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тэр бичлэгийг үзүүлнэ гэж чуулган дээр яриад байсан. Та бүхэн шаардаж байгаад үз.

Мэдээллийг шууд бүрэн эхээр нь дамжуулж байна.