Цөллөгөөс лхагва гарагт эргэж ирсэн дэд ерөнхийлөгч асан Харарегийн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн албаа хүлээн авах гэж байна. Түүнийг Зимбабвегийн дараагийн Ерөнхийлөгч болно гэсэн хүлээлт олон хүнд байсан ч Роберт Мугабе албанаас нь чөлөөлсөн. Улмаар эрх баригч Зимбабвегийн африкийн үндэсний холбоо-Эх орончдын фронт нам болон цэргийн хүчнийхэн бослого гаргаж, Мугабег огцруулсан юм. 

Сөрөг хүчнийнхэн ноён Мнангагваг авилгын уламжлалыг эцэс болгохыг шаардаж буй. Ноён Мугабе огцроход Зимбабве улсын ард иргэд гудамж талбайд баярын жагсаал хийжээ. Тэрбээр парламентын хурлаар эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх үүднээс өөрийн саналаар огцорч байгаагаа мэдэгдсэн байна. 

Ноён Мугабе Зимбабве улсад тусгаар тогтнол авчирсан ардын баатар билээ. Түүнийг энэ нэр төрөө авч үлдэн, цөллөгт явахыг хүсэхгүй байвал өөрийн саналаар огцор гэж шаардсан тухай мэдээлэл цацагдсан. Түүнээс 41 насаар дүү эхнэр нь орыг нь залгах магадлалтай байсан ч ийнхүү бүтэлгүйтлээ. Ноён Мугабе, хатагтай Грэйс нар өнгөрсөн ням гарагаас хойш олны өмнө гараагүй гэж BBC дамжууллаа.  

Харин шинэ Ерөнхийлөгч Мнангагва улс орныхоо эдийн засаг, авилгын асуудлыг "өвлөн авч", шийдвэрлэх эрх нээлттэй болсон байна.