Японы нэгэн зохион бүтээгч зуны тэсвэрлэшгүй бүгчим халуунд гэрээсээ гарахад туслах сүйхээтэй аргыг олжээ. Агаарын температур 38 градус хүрч буй энэ үед шүхэр нь дангаараа нарнаас хамгаалж чаддагүй бөгөөд бүгчим агаар нь агаарын темпертурын түвшинг улам нэмэгдүүлдэг. 


Аз болоход Японы Thanko нэртэй компани ирээдүйн Фанбрелла (Fanbrella) буюу нарнаас сүүдэрлэх шүхрэнд сэрүүцүүлэх сэнс суулгажээ. Энэ нь хэрвээ сэнс, сүүдэр таныг хангалттай сэрүүцүүлэхгүй байвал хэрэглэгчийг хүйтэн усан цацлагаар цацах товчлууртай аж. Шүхэрний бариуланд хуванцар усны сав байрлуулахад л хангалттай. Дээд хэсэгт байрлах товчлуурыг дарснаар усаар шүршиж таныг сэрүүцүүлнэ.

Уг шүхрийг Thanko онлайн дэлгүүр худалдаалж буй бөгөөд ойролцоогоор 56 ам.долларын үнэтэй. Шүхрэнд  ердөө 4 AA баттерей хийхэд 5 цагийн турш сэнс болон сэрүүн цацлагыг ашиглаж болно гэж Soranews24 мэдээлжээ. Фанбрелла-д 1.1 инч голчтой усны сав байрлуулах боломжтой.


Эх сурвалж: nextshark.com