Том Раяс үлдсэн амьдралаа мартагдашгүй дурсамжтай байлгахыг хүсдэг нэгэн. Тиймээс C-47 Доуглас онгоцноос шүхрээр буулт хийх эрсдэлтэй шийдвэр гаргажээ. 

Тэрээр анх 1944 онд шүхрээр буухыг харсан бөгөөд хэзээ нэгэн цагт туршиж үзэхийг хүсдэг байв.

Ингээд тэрбээр олон жил тээж ирсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд өндөр насласан гэж айхгүйгээр Нормандын тал газарт  онгоцноос шүхрээр буужээ. Түүнд энэхүү аз туршсан буулт таалагдсан бөгөөд дахин оролдоод үзэх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлжээ.

Буулт хийхдээ тэр өөр нэгэн шүхэрчинтэй бэхлэгдэн улсынхаа тугийг хийсгэн буужээ. 

Тухайн үед түүнийг бэлтгэсэн хүмүүс шүхрээр буухыг нь сэтгэл түгшин харжээ. Амжилттай газардсаны дараа тэр өөртөө бахархалтайгаар ялагчийн тэмдэг бүхий өргөсөн билээ.

Райс 1000 гаруй нөхөдтэйгөө цуг 6-р сарын 6-ны өдөр Нормандийн хөндийд “D-Day” цэргийн ажиллагааны 75 жилийн ойг тэмдэглэсэн юм. Францад буулт хийх үеэрээ тэр залуучууд цэргүүдийн хийж буй зүйл, гаргаж буй зоригоос нь урам зориг, үлгэр дууриалал аваасай гэж хүсэж байгаагаа хэлжээ.