Х.Оргил
05 сарын 06, 2019
Увс аймгийн Түргэн сумын иргэнээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч өчигдрөөс эхлэн 3 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Тэрбээр хэд хоногийн өмнө тарваганы мах идсэн бөгөөд өндөр халуурч эхэлсэн аж.
Ийнхүү тахлын сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдсэний дагуу лабораторийн шинжилгээ хийгдсэн бөгөөд хариу нь өнөөдөр 13:15 цагт гарч лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн болохыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-өөс мэдээлэв.
Ойрын өдрүүдэд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч байгаатай холбогдуулан энэ удаа Увс аймгийн Онцгой байдлын газар оношийг молекул биологийн аргаар батлагдах хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоон хариу арга хэмжээг зохион байгуулан ажилласан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.