Мөрдөн байцаах албаны Хүрэээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумдын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулжээ. 

Энэ үйл ажиллагааны хүрээнд бүлэг зохион байгуулалттайгаар зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн 9 гэмт үйлдлийг илрүүлэн 259 ширхэг нойтон нарс мод ачсан 10 тээврийн хэрэгслийг саатуулж, цахилгаан хөрөө 9 ширхэгийг хураан авч, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд  зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.1 -д зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

24.2 2.Энэ гэмт хэргийг:

2.1.байнга тогтвортой;

2.2.бүлэглэж;

2.3.улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд;

2.4.төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин Эрүүгийн хуулийн 24.3 3-д энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заасан байдаг. 


Эх сурвалж: ЦЕГ