Peak.mn
06 сарын 16, 2026
Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны 2026 оны ээлжит чуулга уулзалтад оролцсон Монгол, Япон, БНСУ, Малайз, Индонез, Киргиз, Пакистан, Филиппин, Узбекистан улсын 40 гаруй төлөөлөгч Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт мод тарьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.
Мод тарих үйл ажиллагаанд тэднээс гадна Орон сууцны санхүүжилтийн форумд оролцсон ISMMA, Германы LBS, Олон улсын орон сууцны санхүүжилтийн холбоо (IUHF), KGI болон S&P зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, хүндэт зочид хамтран оролцсон юм.
Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой байв. Төлөөлөгчид мод тарьснаар ногоон хөгжил, тогтвортой ирээдүйн төлөөх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлсэн онцлох үйл ажиллагаа боллоо.





Энэхүү мод тарих үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан “Тэрбум мод” санд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тус санг Монголбанк болон Монголын Банкны Холбоо хамтран 2022 оны гуравдугаар сард байгуулсан бөгөөд банк, санхүүгийн салбарынхны амласан 88.6 сая модыг тарих, арчлан ургуулах ажлыг манлайлан хэрэгжүүлж байна. Үүнээс 50 сая модыг зөвхөн банкны салбар дангаараа хариуцан хэрэгжүүлж байгаа нь байгаль орчны тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд оруулж буй бодит хувь нэмэр юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.