Б.Баясгалан
05 сарын 21, 2020
Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно.
- Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад ямар төрлийн даатгалд даатгуулж болох вэ?
Сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо дараах хувь, хэмжээгээр тооцон шимтгэлээ төлнө. Жишээ нь: (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2020 онд 420 000 төгрөг) Даатгуулагчийн сард төлөх шимтгэл (420 000*13.5%)=56700 төгрөг байна.
- 0-3 насны хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхчүүд сайн дурын даатгалын шимтгэлийг хэрхэн төлөх вэ?
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас хариуцан төлнө. Жишээ нь: Даатгуулагчийн сард төлөх шимтгэл (420 000*12.5%)-26250=26250 төгрөг байна.
Бусад буюу жирэмсний болон амаржсаны тэтгэмж тогтоолгоогүй хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эх сайн дурын даатгалын шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө. Жишээ нь: Даатгуулагчийн сард төлөх шимтгэл (420 000*12.5%)-26250=26250 төгрөг байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш дүнгээр сайн дураар даатгуулах бол тодорхойлсон цалин хөлснөөс 13,5 хувиар тооцож төлөх шимтгэлээс 26250 төгрөгийг хасч үлдсэн шимтгэлийг даатгуулагч төлнө. Жишээ нь: Даатгуулагчийн сард төлөх шимтгэл (800 000*13,5%)-26250=81750 төгрөг байна.
Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь 3 нас хүрээгүй нийт эхчүүд хамаарна.
Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги төлнө. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.90.134] ・ 2022.12.18 Хариулах
12-2 нд төрсөн. Сайн дурын даатгуулагч хэзээнээс 50% иар төлөх вэ?