Боловсол, шинжлэх ухааны яамнаас бэлтгэсэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бүх анги, тусгай хэрэгцээт боловсрол, насан туршийн боловсролын теле хичээлийг ажлын өдрүүдэд нийт 17 телевизээр гарч байна. 

Мөнх Монголын үндэсний олон нийтийн телевизийн Нэгдүгээр суваг, Монголын мэдээ, “MNB спорт”, “MNB гэр бүл” сувгуудаар давтан гаргаж буй юм.

Тэгвэл эцэг, эх, төгсөх ангийн сурагчдын хүсэлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 23-ны даваа гаргаас эхлэн 12 дугаар ангийн теле хичээлийг “Монгол HD” телевиз 12:30, 16:00 цагаас, ETV телевиз 13:00, 15:10 цагаас тус тус гаргахаар шийдвэрлэжээ. 

Монгол Улсыг тунхагласан өдөр буюу 11 дүгээр 26-нд теле хичээл гарахгүй.